Туршилтын хувилбар нээлттэй

Ус, дулааны хэрэглээ
таны гарт.

MeterX аппаар орон сууцныхаа тоолуурын заалт, сарын хэрэглээ, анхааруулгыг хаанаас ч, хэдийд ч хараарай.

Утсаараа уншуулна уу.
Камерийг QR код руу чиглүүлэхэд энэ хуудас нээгдэнэ.

Боломжууд

Тоолуураа хаанаас ч хараарай

Ухаалаг тоолуур таны хэрэглээг автоматаар дамжуулдаг тул заалт өгөх, бичих шаардлагагүй.

Бодит цагийн заалт

Халуун, хүйтэн ус болон дулааны тоолуурын хамгийн сүүлийн заалтыг шууд харна.

Сарын хэрэглээ, харьцуулалт

Энэ сарын хэрэглээгээ өмнөх сартай харьцуулж, 6 сарын график хараарай.

Анхааруулга

Шөнийн урсгал, хэвийн бус их хэрэглээ зэрэг гоожилтын шинжийг цаг алдалгүй мэдэгдэнэ.

Дулааны тоолуур

Дулааны хэрэглээг Гкал-аар, орох, буцах шугамын температуртай нь хамт хянана.

Тоолуурын төлөв

Тоолуур тань холбогдсон эсэх, хамгийн сүүлд хэзээ заалт ирснийг харна.

Зөвхөн таны мэдээлэл

Өөрийн билингийн кодоор нэвтэрч, зөвхөн өөрийн айлын тоолуурыг харна.

Суулгах заавар

2 минутад суулгана

Туршилтын хувилбар тул App Store / Google Play-с биш, доорх аргаар суулгана.

Android

  1. «Android татах» товчийг дарж MeterX.apk файлыг татна.
  2. Татаж дууссаны дараа файлыг нээнэ.
  3. «Үл мэдэх эх сурвалжаас суулгах» гэж асуувал Тохиргоо → Зөвшөөрөх-ийг сонгоно.
  4. Суулгах дарж, аппаа нээнэ.
Android татах

iPhone

  1. App Store-оос Apple-ийн TestFlight аппыг суулгана.
  2. Энэ хуудсыг iPhone-ийн Safari-аар нээж «iPhone» товчийг дарна.
  3. TestFlight нээгдэхэд Accept, дараа нь Install дарна.
  4. Аппын дүрс гарч ирэхэд нээнэ.
TestFlight-ээр суулгах