MeterX аппын нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 25
MeterX мобайл апп («Апп») нь орон сууцны оршин суугчдад ухаалаг ус, дулааны тоолуурын заалт, хэрэглээгээ харах боломж олгодог. Энэхүү бодлого нь Апп ямар мэдээлэл ашигладаг, түүнийг хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.
1. Бид ямар мэдээлэл ашигладаг вэ
| Мэдээлэл | Эх сурвалж | Зорилго |
|---|---|---|
| Билингийн код, нэр, байр, тоот | Таны СӨХ / контор | Нэвтрэх, таны айлын тоолуурыг тодорхойлох |
| Утас, имэйл (бүртгэсэн бол) | Таны СӨХ / контор | Профайлд харуулах |
| Нууц үг | Та | Нэвтрэх. Зөвхөн нэг талын шифрлэлтээр (bcrypt hash) хадгална |
| Тоолуурын заалт, хэрэглээ, тоолуурын төлөв | Ухаалаг тоолуур (LoRaWAN) | Хэрэглээ, график, анхааруулга харуулах |
| Нэвтэрсэн огноо, буруу оролдлогын тоо | Апп ашиглалт | Эрхийг хамгаалах (олон удаа буруу оролдвол түр түгжинэ) |
2. Бид юуг цуглуулдаггүй вэ
- Байршил (GPS), камер, микрофон, харилцагчийн жагсаалт, зураг — ашигладаггүй.
- Зар сурталчилгаа, хэрэглэгчийг мөрдөх (tracking), гуравдагч талын аналитик — байхгүй.
- Биометр (Face ID / хурууны хээ) нь зөвхөн таны утасны үйлдлийн систем дотор шалгагдана. Биометрийн өгөгдөл бидэнд хэзээ ч ирдэггүй.
3. Хадгалалт ба аюулгүй байдал
- Өгөгдөл Amazon Web Services (AWS)-ийн дата төвд байрлах манай серверт хадгалагдана. Апп сервертэй зөвхөн шифрлэгдсэн HTTPS холболтоор харилцана.
- Нэвтрэх токен таны утасны хамгаалагдсан санд (iOS Keychain / Android Keystore) хадгалагдана.
- Таны мэдээллийг зөвхөн таны СӨХ / контор болон MeterX-ийн системийг хариуцдаг ажилтнууд үүргийнхээ хүрээнд харна.
4. Мэдээлэл дамжуулах
Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй. Мэдээлэл зөвхөн таны СӨХ / конторт (тооцоо хийх зорилгоор) болон хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад өгөгдөнө. Апп шинэчлэлтийг татахдаа Expo (expo.dev) үйлчилгээтэй холбогддог бөгөөд энэ үед зөвхөн аппын хувилбар, техникийн мэдээлэл дамжина.
5. Хадгалах хугацаа
Таны мэдээлэл таны СӨХ / конторын үйлчилгээнд хамрагдаж байх хугацаанд хадгалагдана. Тоолуурын заалтыг тооцоо, маргаан шийдвэрлэх зорилгоор хуульд заасан хугацаанд хадгалж болно.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, залруулах, эрхээ хаалгах болон мэдээллээ устгуулахыг хүсэх эрхтэй. Хүсэлтээ өөрийн СӨХ / контор эсвэл info@meterx.mn хаягаар илгээнэ үү. Нууц үгээ Апп-ын Профайл хэсгээс хүссэн үедээ сольж болно.
7. Хүүхэд
Апп нь айл өрхийн эрх бүхий насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд 13-аас доош насны хүүхдээс зориудаар мэдээлэл цуглуулдаггүй.
8. Өөрчлөлт ба холбоо барих
Энэ бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, огноог өөрчилнө. Асуулт байвал info@meterx.mn хаягаар холбогдоно уу.